• Л.Цэдэвсүрэн:Багш нар хөдөлгөөнт хэлбэрээр буюу анги сэлгэж ажиллана

    2020-07-29

    БШУЯ-наас 9-р сарын 1-нд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх болсонтой холбоотойгоор мэдээлэл хийж байна.

    БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй хүүхэд хоорондын зайг маш сайн баримталж ажиллана. Багш нар хөдөлгөөнт хэлбэрээр ажиллана.

    Хүүхдүүд бол нэг ангидаа орсон л бол хичээлээ дуустал тэр ангидаа хичээллэнэ. Химийн кабинет, физикийн кабинет гэж анги сэлгэж явахгүй. Багш нар анги сэлгэж явна.

    Тухайн ангийн цэвэрлэгээ, ариутгал, хоёр цаг тутамд агаар сэлгэлт хийх зэрэг олон ажлын төлөвлөлт хийгдэж байна.

    Нөхцөл байдал сайжирвал цэцэрлэг, ЕБС-ийн сургуулийг хэвийн горимонд нь шилжүүлэх давхар төлөвлөгөөтэй ажиллана” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ