• Эрдэмтэд элэгний В вирусыг бүрэн эмчилдэг эмийн анхны загварыг гарган авчээ

    2020-07-29

    “Оном” сангийн ТУЗ-ын дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар шинжлэх ухааны ололт амжилт талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хуваалцав.

    Ингэхэд Станфордоос гаралтай компани В вирусыг бүрэн эмчилдэг эмийг гаргаж авчээ.

    Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар  “В вирус С вирусыг бодвол илүү хүндрэлтэй. Хүний биед байгаа В вирусыг устгаж чадвал эмчилж чадаж байна гэсэн үг.

    Дан В вирусын халдвартай хүмүүс тенаповир, ТАФ эмийг хэрэглэдэг. Энэ эмийг бага тунгаар уудаг. Их тунгаар уувал хортой нөлөөтэй. Их тунгаар ууж болдог, маш их үр нөлөөтэй эмийг эхний байдлаар лабораторид гаргаад авчихсан байна.

    Эмийн хөгжүүлэлтэд 10 жил ордог. Гэтэл эсрэгээрээ коронавирусын вакциныг авч үзвэл 5-10 жил зарцуулагддаг зүйлийг нэг жилийн дотор хийгээд, бараг дуусах шатандаа явж байна.

    Монголд В вирусын халдвартай 250 мянган хүн бий. Тэдгээр хүмүүс маань С вирус шиг бүрэн эмчилдэг В вирусын эмтэй болно гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Харин мэдсэнийхээ дараа архи бага уугаад, амьдралын зөв хэв маягтай байж байтал удахгүй вирусыг чинь устгадаг эм гараад ирнэ.

    Оном сангийн хувьд В вирусыг бүрэн устгадаг эмийг хийж буй Станфордын эрдэмтэдтэй хамтарч ажиллаж, энэ эмийг эх орондоо ч нэвтрүүлнэ” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ