Л.Цэдэвсүрэн:Бүх шатны боловсролын байгууллагын анги дүүргэлт 20 хүүхэдтэй байна

2020-07-29

БШУЯ-наас 9-р сарын 1-нд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх болсонтой холбоотойгоор мэдээлэл хийж байна.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийнхээ сурч боловсрох эрхийг хангах үүднээс бүх шатны боловсролын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр болсон.

Ингэхдээ танхимын болон танхимын бус сургалтыг хослуулахаар болсон.

МСҮТ нь есдүгээр ангиа төгсөөд элсэж ордог. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс цахим хэлбэрээр сургалт нь эхлээд явна. Харин танхимын сургалт нь л өөр өөр хугацаанд эхэлнэ.

Нэг ангид байх хүүхдийн тоог 20 гэдэг тоон дээр тогтож байгаа. Цэцэрлэг, ЕБС, МСҮТ, ИДС гээд бүгдэнд нь нэг ангид 20 хүүхэд хичээллэнэ.

Аймгийн төв болон нийслэлийн сургуулиуд гурван өдөр танхимын, хоёр өдөр цахим сургалтаар хичээллэнэ. Сумын сургуулиуд энгийн байдлаар хичээллэнэ.

МСҮТ, их, дээд сургуулиудын хувьд лекцийн хичээл 100 хувь цахимаар явагдана. Лаборатори, семинарыг танхимын байдлаар явуулна.

Хувийн цэцэрлэг, сургуулиудын төлбөрийг сараар нь эсвэл улирлаар нь төлөх байдлаар эцэг, эхчүүдэд дарамт болохгүй байхаар зохицуулна.

Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй хүүхэд хоорондын зайг маш сайн баримталж ажиллана. Багш нар хөдөлгөөнт хэлбэрээр ажиллана. Хүүхдүүд бол нэг ангидаа орсон л бол хичээлээ дуустал тэр ангидаа хичээллэнэ. Химийн кабинет, физикийн кабинет гэж анги сэлгэж явахгүй. Багш нар анги сэлгэж явна. Тухайн ангийн цэвэрлэгээ, ариутгал, хоёр цаг тутамд агаар сэлгэлт хийх зэрэг олон ажлын төлөвлөлт хийгдэж байна.

Нөхцөл байдал сайжирвал цэцэрлэг, ЕБС-ийн сургуулийг хэвийн горимонд нь шилжүүлэх давхар төлөвлөгөөтэй ажиллана” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ