• Чехийн Засгийн газраас тус улсаас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийн зардлыг БҮРЭН даахаар болжээ

    2020-07-29

    Наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэж иргэдээ татаж авахаар Улсын онцгой комисс шийдвэрлэсэн.

    ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

    “НҮБ-ын статустай Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай ГХЯ коронавирусын цар тахал эхэлснээс хойш хамтарч ажиллаж ирсэн.

    Энэ хүрээнд Чех улсад байгаа нутаг буцах хүсэлтэй боловч, зардал мөнгөгүй болчихсон 110 гаруй иргэдийг татаж авахаар болсон.  Чехээс ирэх онгоц нь 170 хүний суудалтайгаас 110 хүнийх нь онгоцны зардал, ирээд тусгаарлагдах 21 хоногийн зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа. Энэ Чехийн онгоцыг наймдугаар сарын 10-нд хүлээж авахаар болсон.  Нэмээд Чех улсаас ирэх хүсэлтээ иргэдийг бүртгэж байна” гэлээ.

    Тусгай нислэгийн наймдугаар сарын хуваарь:

    1. БНСУ Сөүл 2020.08.01
    2. АНУ Сиатлл 2020.08.05
    3. БНЭУ Шинэ Дели/Ханой 2020.08.06
    4. Япон Токио 2020.08.07
    5. ХБНГУ Франкфурт 2020.08.08
    6. БНЧУ Прага 2020.08.10
    7. БНСУ Сөүл 2020.08.14
    8. БНСУ Сөүл /транзит/ 2020.08.15
    9. БНТУ Истанбул 2020.08.20
    10. ХБНГУ Франкфурт 2020.08.21
    11. БНСУ Сөүл 2020.08.22
    12. Япон Токио 2020.08.24
    13. ХБНГУ Франкфурт 2020.08.26
    14. Австрали Сидней /Австрали, Зүүн Өмнөд Ази/ 2020.08.27

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ