• “Энэ жил улирлын томуу, коронавирустэй зэрэгцэж тархах тул томуугийн вакциныг ЗААВАЛ хийлгэхийг хэрэгтэй”

    2020-07-29

    ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

    “АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтинй төвөөс улирлын томуу болон коронавирус зэрэгцэж тархах тул хоёр төрлийн халдвар авсан хүн илүү хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ. Мөн эмнэлгийн байгууллагын ачаалал нэмэгдэх эрсдэлтэй тул иргэд энэ жил томуугийн вакцинд заавал хамрагдахыг зөвлөж байна.

    Улирлын томуугийн вакциныг хийлгэх хугацааны хувьд зуны саруудад биш харин намар буюу 9-10 дугаар саруудад хийлгэх нь томуугийн тархалтын ид оргил үе хүртэл хамгаалагдах чадварыг барина гэж үзжээ. Вакцин хийлгэснээс хойш хоёр долоон хоногийн дараа дархлаа үүснэ гэдгээ тайлбарласан байна.

    Зургаан сартайгаас дээш насны бүх хүн улирлын томууг угтаж вакцин хийлгэхийг зөвлөж байна” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ