• Малайзын Ерөнхий сайд асан Наджиб Разак албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 12 жилийн хорих ял авлаа

    2020-07-29

    Малайз улсын шүүхээс тус улсын Ерөнхий сайд асан Наджиб Разакд  12 жилийн хорих ял оногдууллаа.

    Тэрбээр 2009-2018 оны хооронд Ерөнхий сайдын албыг хашиж байжээ. Албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан заалтаар 12 жил хорих ял оноов.

    Улсын баялгийн сангаас их хэмжээний мөнгө завшсан нь прокурорын дүгнэлтээр батлагдсан юм. Тодруулбал, улсын өмчийн баялгийн сангаас 10 сая ам.долларыг өөрийн хувийн данс руу шилжүүлж байсан нь батлагдсан байна.

    1MDB нэр бүхий баялгийн санг түүнийг Ерөнхий сайд байх үед буюу 2009 онд анх байгуулж байсан юм. Түүний эхнэрийг мөн мөнгө угаах, татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байсан боловч буруугүйд тооцжээ.

    Эх сурвалж:Bbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ