• УОК:Сургууль, цэцэрлэгийг 9-р сарын 1-нд, ИДС-иудыг 10-р сарын 5-нд эхлүүлэхээр боллоо

    Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс, их, дээд сургуулиудыг аравдугаар сарын 5-ны өдрөөс үе шаттай нээн ажиллуулах санал гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх чиглэл өгсөн билээ.

    Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар УОК-оос гаргасан хичээл эхлэх хугацаа болон халдвар хамгааллын хувилбаруудыг танилцуулж, эцэслэж шийдвэрлүүлэх талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээллээ.

    Засгийн газрын албан ёсны шийдвэр гарсны дараагаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэвлэлийн хурал хийж илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ