“10 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд халдвар гарах МАШ ӨНДӨР эрсдэлтэй гэж үзсэн”

2020-07-28

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэлийн дагуу kоронавируст халдварын салбар дундын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийсэн билээ.

Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, НЗДТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийсэн юм.

Тэгвэл энэхүү 10 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр “Хүн амын дунд коронавирусын халдвар гарах маш өндөр эрсдэлтэй. Гарвал тархах маш өндөр эрсдэлтэй” гэж үзжээ.

Хэрвээ сургууль, цэцэрлэг эхлэбэл ямар ариун цэврийн зааврын дагуу хичээллэх зөвлөмжийг БСШУСЯ-тай хамтран хийж байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ