• Индонез улсын цэцэрлэгүүд хуванцар хаалттайгаар хичээллэж эхэлжээ

    2020-07-28

    Цар тахлын улмаас дэлхийн ихэнхи улс орнууд цэцэрлэг, сургуулиа хаасан хэвээр байна. Тэгвэл Индонезийн Жава арал дээрх цэцэрлэг сурагчдаа хуванцар хаалтны цаанаас хүлээн авч, хичээллэж эхэлжээ.

    Тус цэцэрлэг нь нийт 135 сурагчтай бөгөөд хоорондын зайг баримтлан өдөрт нэг дор зургаан хүүхэд хичээллэж байгаа юм.

    Сурагч бүр цэцэрлэгтээ ирэхдээ халуунаа шалгуулах бөгөөд амны хаалт эсвэл нүүрний хамгаалалттай байх юм.

    Цар тахлын улмаас эцэг, эхчүүдийн хүүхдээ цэцэрлэгт явуулах сонирхол буурсан учир зарим хүүхдүүд Zoom зэрэг платформоор дамжуулан цэцэрлэгтээ хамрагдаж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд багш нар нь хамгаалалтын хувцас, хэрэгсэл өмсөн сурагчид дээрээ зочлон, ойлгохгүй зүйл дээр нь тулж ажиллаж байна.

    Эх сурвалж:Reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ