• Хүүхдэд ээлтэй дэлхийн улсуудыг жагсаахад Монгол Улс 184 орноос 84-т оржээ

    2020-07-27

    Хаана, ямар улсад хүүхэд өсгөхөд хамгийн тохиромжтой талаарх практик судалгааг ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сан болон олон улсын эрдэмтэд хамтран хийсэн байна. Судалгаанд хамрагдсан улсаас нь НҮБ-ийн Хүүхдийн эрхийн тухай конвецид нэгдсэн бол Америк л ганцаараа элсээгүй байдаг байна. Тус конвенцид зааснаар хүүхэд бүр хамгаалуулах, боловсрол эзэмших, эрүүл өсөн бойжих, ялгаварлан гадуурхалгүйгээр тэгш хандуулах, нийгэмд дуу хоолойгоо чөлөөтэй хүргэх эрхтэй.

    Тус судалгаа нь хүүхэд хэрхэн хөгжин цэцэглэх боломжтойгоос гадна ирээдүйд эрүүл мэндэд нь нөлөөл болзошгүй орчны бохирдол, тэр дундаа агаарын бохирдлыг ч хамруурлсан өргөн цар хүрээтэй судалгаа болжээ.

    Хүүхэд өсгөх буюу хүүхдэд хамгийн ээлтэй улсаар Норвеги улс тодорчээ. Харин Төв Африкийн бүгд найрамдах улс улс 180 улсаас сүүл мушгисан байна. Дараа нь Чад, Сомал, Нигер зэрэг улсууд оржээ.

    Монгол Улсын хувьд 180 орноос 84-т жагссан байна. Click To Tweet Харин хойд Африкийн Алжир улс бидэнтэй эн зэрэгцэн 85 дугаар байранд жагсжээ.

    Бидний эн зэрэгцэн жагссан Алжир улсын хүн амын дунд баян ядуугийн ялгаа 27-30 хувийн хооронд хэлбэлздэг. Эдийн засгийн хувьд уул уурхай, тэр дундаа газрын тосны олборлолтоос 95 хувийн хамааралтай. Мөн авилгын асуудал хурцаар тавигддаг газар. 2012 он гэхэд авилгын 2,000 гаруй хэргийн шалгаж байсан боловч хариуцлага тооцсон нь тун цөөхөн.

    Манай хөрш ОХУ-ын хувьд 79-т, Хятад 43-т оржээ. Хойд Солонгос 112-т жагсав.

    Улс орны Засгийн газрууд хүүхдийн эрхийг хамгаалахдаа орлогын төвшингөөс үл хамааран хүүхдийн анхдагч хэрэгцээ/эмнэлгийн тусламж, эрүүл хоол, үнэгүй, сайн чанарын боловсрол/ бүрэн хангагдсан эсэх, хүүхдээ асран халамжлахад нь эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгодог зэрэг бүхий л талаас нь анхаарах нь зүйтэй.

    Эх сурвалж:Thelancet.com

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ