• Бээжин Чэнду дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг хаана

    Хятадын эрх баригчид Хятад улсын баруун өмнөд нутгийн Чэнду дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг хаахыг АНУ-д анхааруулсан гэж Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

    “Хятадын ГХЯ нь Чэнду хотод АНУ-ын Ерөнхий консулын газар байгуулах, ажиллуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухай Хятадад байгаа АНУ-ын элчин сайдын яаманд мэдэгдэв” гэж баримт бичигт дурджээ. Энэхүү шаардлага нь олон улсын хууль тогтоомжид харшлахгүй байгааг яамнаас онцолсон.

    Бээжингийн демарш нь Вашингтон саяхан Хьюстон дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэрт хариу өгсөн явдал байжээ. Сануулахад, өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн эрх баригчид Хятадыг өөрийн нутаг дэвсгэр дэх бусад дипломат төлөөлөгчийн газруудын ажлыг түр зогсоохыг шаардаж магадгүй гэж мэдэгдэж байсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ