• А.Амбасэлмаа:Вирус дахин илэрсэн 23 хүнээс 11 хүнийг гэрт нь гаргасан

    2020-07-27

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Долдугаар сарын 20-нд 23 хүнээс вирус илэрсэн талаар илэрсэн гэж мэдээлсэн. 23 хүнээс 11 хүнд гурван удаагийн шинжилгээгээр вирус илрээгүй учраас гэрийн ажиглалтад оруулсан. 23 хүнээс сувилалд найман хүн үлдсэн байна.

    ХӨСҮТ-т 14-30 хоног эмчлэгдээд гарахдаа вирусгүй болсон байсан. Сувилалд байхад ажиглалтын шинжилгээ хийхэд дахин вирус илэрч байгаа.

    Халдвар дахилаа, шинээр өвчиллөө гэж төөрөлдөж болохгүй.

    Манайх бол ямар ч байсан баталгаатай болгохын тулд гурван удаа шинжилгээ хийгээд вирус илрээгүй тохиолдолд гэрт нь шилжүүлж байгаа” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ