• “Тусгай үүргийн онгоцонд ажиллаж буй эмч нар 14 цагийн турш битүү өмсгөлтэй, маш хүнд нөхцөлд ажилладаг”

    2020-07-27

    2020.07.26-нд 264 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэнд нь коронавирус илрээгүй байна.

    ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тусгай нислэг АНУ-аас 12-14 цаг, Европоос 10 цаг нисч байгаа. Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйч хоёр, ХӨСҮТ-ээс нэг клиникийн эмч явдаг. Онгоцонд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал болвол ХӨСҮТ-ийн эмч газар дээр нь тусламж үзүүлэхийн сацуу тандалтын асуумжаа авч, эрэмбэлэн ангилалтаа хийж байгаа.

    Бүрэн өмсгөлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Хамтран ажиллаж буй эмч, ЗӨСҮТ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ гээд бүгдэнд нь талархлаа дахин илэрхийлэе.

    Дараа, дараагийн тусгай нислэгийг хүлээж авахад бэлтгэлээ хангаж байна.

    ХӨСҮТ-ийн 240 орыг 350 болгох талаар төлөвлөгөө тавиад бэлтгэл ажлаа хийж байна” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ