Олон нийтийн цагдаа нарын илрүүлсэн 153 мянган зөрчлийн дийлэнх нь ил задгай бие зассан, нус, цэрээ хаясан зөрчлүүд байна

2020-07-27

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Нийслэлийн хэмжээнд нийт 973 хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагаар ажиллаж байна.Нийт 153 мянган зөрчлийг илрүүлснээс 395-д нь торгох арга хэмжээ авч, 149 мянгад нь сануулах арга хэмжээ авчээ. Click To Tweet

Зөрчлийн хувьд ихэнхи нь ил хогоо хаясан, нус, цэр, шүлсээ хаясан, ил задгай бие зассан гэх зөрчлүүд байгаа юм.

Мөн тэдгээр олон нийтийн цагдаа нарын цалин дээр нэмэгдэл 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болов. Энэ урамшууллыг олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хүн болгонд олгохгүй бөгөөд хороо болгоноос сайн ажилласан нэг хэсгийн ахлагчид олгох юм. Одоогоор олон нийтийн цагдаагаар ажилаж буй хэсгийн ахлагч нар 630 мянган төгрөгийн урамшуулал авдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ