“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой Н.Золжаргал, Б.Болор, Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Нийслэлийн прокурорын газраас Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат болон Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авчээ.

Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. 

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг  долдугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагт товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж өнөөдөр буюу долдугаар сарын 27-ны 10.00 цагт  товлосон.

Уг хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг холбогдуулан шалгасан ч тэрбээр гадаадад зайлан гарснаас хэргийг нь тусгаарласан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ