• Д.Нямхүү:Өчигдөр 1000-аад хүнд шинжилгээ хийхэд бүгдэнд нь коронавирус илрээгүй

    2020-07-25

    Коронавирусын шинжилгээ, түүний хариун талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

    “Өчигдөр нийт 903 хүнд шинжилгээ хийхэд бүгдэнд нь коронавирус илрээгүй. Үүн дээр ХӨСҮТ-т байгаа хүмүүсийг нэмбэл бараг 1000-аад хүнд шинжилгээ хийлээ.”

    • Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний гурав дахь давтан
    • Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний хоёр дахь давтан
    • БНХАУ-ын 191 иргэний/эх орондоо буцах гэж буй/
    • Ажиглах байранд тусгаарлагдан ажиллаж буй 39 эмч, ажилчид
    • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 74 хүн
    • Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 24 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ