• ЦЕГ-аас “Пабло Эскобар” олон ангит киног гаргахаа зогсоохыг МҮОНТ-ээс шаарджээ

    2020-07-24

    Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн албаны тухай” хуулийн 68 дугаар зүйлийн 68.9, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Пабло Эскобар” олон ангит киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ.

    Мэдэгдэлд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа, хар тамхины хууль бус эргэлт, аллага, хүчирхийлэл, авлига хээл хахуулийн гэмт хэрэг зэрэг хууль бус үйлдлийг сурталчилсан, өөхшүүлсэн, гэмт хэргийн замаар амар хялбар аргаар ашиг, орлого олох, гэмт хэрэг үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах аргыг тодорхой дүрсэлсэн уг киног 2019 оны 05 дугаар сар, энэ оны 07 дугаар сард тус тус давтан гаргаж байгаа нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”, “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, өсвөр үеийн хүүхэд, залуучуудын сэтгэхүй, хүмүүжил, ёс суртахуун, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

    Эх сурвалж:Цагдаагийн Ерөнхий газар

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ