• Л.Мөнхтүшиг:Элчин сайдын яамны нэг ч ажилтан авилга аваагүйг би баттай хэлнэ

    2020-07-24

    Цахим орчинд тусгай нислэгт суухын тулд ЭСЯ, консулын газрын ажилтнууд мөнгө, авилга нэхэж байна гэх мэдээлэл тархаад буй. Мэдээллийн дагуу АТГ-аас УОК-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг эхлүүлжээ.

    Харин энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа нь үнэн. Монгол Улсын Консулын албыг тэргүүлж байгаа миний зүгээс хариуцлагатай хэлье.Нэг ч консулын ажилтан мөнгө төгрөг авсан зүйл байхгүй.

    Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нэгдүгээр сараас эхлэн ГХЯ болон хилийн чанад дахь элчин сайдууд, консулууд иргэдийн дарамтан дунд, цаг наргүй ажиллаж байна. Бид ч хийх ёстой гэж сануулж байгаа.

    Хүн бүр сэтгэлээрээ ажиллаж байгаа гэдгийг хэлье.

    Хэрвээ үнэхээр мөнгө авсан, нэхсэн бол мэдээллээ тодорхой өгөөчээ гэж хүсмээр байна. Бид шалгуулна, хариуцлага тооцно” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ