УОК:Гадаадаас ирэх иргэдийг гэр барьж тусгаарлах боломжгүй гэж үзсэн

2020-07-24

Өнөөдрийн УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр  Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

“Гадаадад байгаа иргэдийг татаж аваад, гэр барьж тусгаарлаж болохгүй юу?” гэсэн санал тавьсан. Энэ асуудлаар мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөн.

Гэрт байлгавал мэргэжлийн байгууллагын зүгээс хүлээж авах их хүндрэлтэй гэж үзсэн. Тэр тусмаа ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг сахих боломжгүй гэж үзсэнийг ард иргэд маань сайтар ойлгоорой. Гэр барьж тусгаарлах боломжгүй гэж үзсэн” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ