• Тусгаарлах байрны төлбөрөө төлж чадахгүй иргэд оронд нь чингэлгийн АЧАА зөөж байна

    2020-07-24

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

    Долдугаар сард одоогийн байдлаар 10 удаагийн татан авалтыг зохион байгууллаа. Энэ сардаа багтан дахин дөрвөн удаагийн нислэг үйлдэнэ. Нийт 3,397 хүн ирж байгаа. Энэ татан авалтыг өмнөх зургадугаар сартай харьцуулбал 54 хувийн өсөлттэй хүмүүсээ татаж авсан байна. 21.6 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа.

    Нийслэлд хоёр эмнэлэг, сувиллыг зориулаллтай гурван газар, 25 буудал, хоёр амралтын газрыг тусгаарлах байраар ашиглаж байна.

    Тусгаарлах байранд байгаа зарим асуудал, тэр тусмаа хоол үйлдвэрлэлтэй холбоотой санал, хүсэлтүүд ирж байна. Үүнийг МХЕГ-аас шалгуулж, зохих түвшинд шийдэхээр ажиллаж байна.

    Төлбөрийн хувьд нислэгийг шахуу хийж байгаа учраас зарим хүмүүс төлбөрийг нь төлүүлэхгүй суулгаж байгаа. 90 орчим сая төгрөгийн төлбөр дууссаныг барагдуулахаар ажиллуулж байна.

    Замын-Үүдээр орж ирсэн хүмүүс төлбөрөө барагдуулах боломжгүйн улмаас оронд нь ажил хийж байна” гэлээ.

    Хэвлэлийн хурлын үеэр үзүүлсэн зургаас харахад тэдгээр иргэд барилгын цементийг чингэлэгт тээвэрлэхээр зөөж байгаа бололтой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ