• “Даавуун амны хаалтыг хоёр давхарлан хэрэглэбэл үр дүнтэй”

    2020-07-24

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн талаарх мэдээллийг хүргэж байна.  Манай улсын хувьд өчигдөр 36 хүн шинээр ажиглалтад орж, 633 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Ингэснээр 2,668 хүн тусгаарлан ажиглалтад байна.

    Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 15,349,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 629,000 хүн эндсэн бол 8.4 сая хүн эдгэрчээ. 24 цагийн хугацаанд 247,000 хүн халдвар авч, 7,000 хүн нас барсан байна.

    Цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хуучин хэв маягаараа амьдарч болохгүйг дахин дахин анхааруулж байна” гэлээ.

    Мөн тэрээр зарим судалгааны дүнгээс танилцуулав:

    • Австралийн судлаачид даавуун амны хаалтын хоёр давхарлан хэрэглэбэл үр дүнтэй бол харин мэс заслын амны хаалт хамгийн найдвартайг судлан тогтоожээ.
    • БНХАУ-ын эмийн компани энэ оны төгсгөл гэхэд коронавируст халдварын эсрэг вакциныг үйлдвэрлэж эхлэх боломжтой гэж үзсэн байна.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ