• Д.Нямбаяр:ХӨСҮТ-ийн Дармаа эмчийн асуудлыг ҮАБЗ анхааралдаа авах хэрэгтэй байна!

    2020-07-23

    Эдгээд гарсан 32 хүнээс коронавирусын халдвар дахин илэрсэн. Улмаар манай улсын шинжилгээ авах давтамж, оношлуур алдаатай юу гэх эргэлзээ үүсгээд байна.  Тэгвэл энэ асуудлаар ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, анагаах ухааны доктор Д. Нямбаяр байр сууриа илэрхийлжээ.

    Түүний бичсэн зүйлийг хүргэж байна.

    “Дарханд хэрэглэгдэж бгаа ПСР аппаратандаа тохирохгүй оношлуураар шинжилгээ хийж байгаа асуудлыг удаа дараа манай ажлын хэсгээс Эрүүл мэндийн сайдаар дамжуулан Дармаа эмчид анхааруулж зөвлөж аргадан гуйсан боловч, улс нийгэмд хохирол учруулж болохоор уг ноцтой алдааг засах нь байтугай бидний зөвлөмжийг өөрийн нэр хүндийн хэмжээнд хүлээн авч зөрүүдлэн улмаар одоог хүртэл ПСР төхөөрөмжиндөө тохирохгүй оношлуураар КВ-ын шинжилгээ хийж байна.

    Мөн түүнчлэн энэ асуудлыг засрахгүй бгаад санаа зовнин саяхан олон нийтэд сошиалаар мэдээ цацсаны дараагаар ЭМЯ-ны мэдээллийн хэрэгслэлээр миний биеийг харин ч эсрэгээрээ худал хэлсэн мэт, юу ч мэдэхгүй мэдлэггүй хүн бгаа мэтээр ичгүүргүй мэдээлэл өгч, өөрийн хийсэн буруугаа хүлээх бус харин бодит үнэнийг хувийн ашиг сонирхлын төлөө гуйвуулж бгаа энэ үйлдэл чинь та нарын хувьд байдаг л асуудал юм уу?
    Миний бодлоор бол эдгээр хүмүүс мэдээгүй биш мэдсээр байж үнэнийг гуйвуулсан, санаатайгаар үйлдсэн, за бараг л Монгол улсын аюулгүй байдалд заналхийлсэн хүнд гэмт хэрэг хийсэн биш юм уу?

    Та нар бодоод үздээ, Дарханд хийгдсэн шинжилгээнд та нар итгэх үү одоо?

    Нэмээд хэлэхэд уг асуудал зөвхөн Дархан, Орхонд ч биш бүсийн оношилгооны бусад төвүүдэд ч хамаатай асуудал байж магадгүй юм шүү.
    За одоо та нар дахиад бодоод үз! Энэ гэмт хэрэг биш юм уу?

    Мэдсээр байж таарахгүй оношлуураар хангаад шинжилгээ хийгээд байгаа энэ асуудал чинь зүгээр өнгөрөөх асуудал гэж үү?” хэмээн бичжээ. 

    Дарханы лаборатори дахь ПСР төхөөрөмжид оношлуур нь таарахгүй байгааг тайлбарлах нь:

    Дарханд ашиглагдаж бгаа Такара компанийн PCR төхөөрөмж 2 өнгөөр л унших техник үзүүлэлттэй.

    Нэг нь FAM нөгөөх нь ROX.

    Харин түүнд хэрэглэгдэж байгаа Германы оношлуурын вирус илрүүлэх системийн RdRp хэсэг нь FAM өнгөөр, харин дотоод хяналт нь Cy5 өнгөөр уншигддаг. Энгийнхээр хэлбэл, төхөөрөмж, оношлуур хоёрын дотоод хяналтын уншигддаг өнгөнүүд нь зөрж байна гэсэн үг юм.

    Тухайн хүний RdRp сөрөг байлаа гэж бодоход тухайн хүний сорьцноос РНХ материал зөвөөр ялгарсан эсэхийг үзүүлэх дотоод хяналт уншигдахгүй учир шинжилгээний хариуг хүчингүй болгоно.

    Тиймээс сөрөг буюу халдваргүй хүн яг үнэн хэрэгтээ бол халдвартай буюу эерэг гарах өндөр магадлалтай.

    Нөгөө талдаа жинхэнэ халдвартай хүнээ эрүүл хэмээн алдах цаашлаад хүн амын дунд халдвар тараах маш их эрсдэлтэй юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • “…асуудлыг удаа дараа манай ажлын хэсгээс Эрүүл мэндийн сайдаар дамжуулан Дармаа эмчид анхааруулж зөвлөж аргадан гуйсан боловч, улс нийгэмд хохирол учруулж болохоор уг ноцтой алдааг засах нь байтугай бидний зөвлөмжийг өөрийн нэр хүндийн хэмжээнд хүлээн авч зөрүүдлэн улмаар одоог хүртэл…”
      Энэ хэсэг дээр монголд бдаг нэг хамтран ажиллахад хүндрэл учруулдаг алдаа бдаг нь харагдаж бна. Нэг шүүмжлэл хэлэх үед сөргөөр хүлээж авдаг. Шүүмжийг/юу яах хэрэгтэй бгаа талаар үндэслэлтэй санал оруулхад- бараг л доош нь хийлгүүлсэн аятай гуниж бухимдаж авдаг. Бас шүүмжийг өөр дээрээ авдаг. Нэр хүндээ бодоод тэгэж бна уу гэвэл мдхгүй, харин ажлын хэсгээрээ шууд хэлэлцэх юм бхгүй хувийн дургүйцэл эгдүүцлээрээ түлхдэг. 

    Холбоотой мэдээ