• Албан ёсны тоглолтонд оруулсан гоолын тоогоор Пеле тэргүүлж, Роналду хоёрт бичигджээ

    “Ювентус” -ын довтлогч Криштиану Роналду албан ёсны тоглолтод оруулсан гоолын тоогоор дэлхийд хоёрт эрэмбэлэгдсэн гэж сэтгүүлч Танреди Палмери өөрийн твиттер хуудсандаа бичжээ.

    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Италийн аварга шалгаруулах тэмцээний “Лацио”-гийн эсрэг хийсэн гоолууд (2: 1) Роналдугийн албан ёсны тоглолтын 733, 734 дэх гоолууд байв. Энэ нь түүнд энэ үзүүлэлтээр хоёрдугаар байранд орох боломжийг олгожээ. Ромарио түүнтэй ижил тооны гоолтай. Хаан Пеле албан ёсны тоглолтуудад оруулсан гоолын тоогоор тэргүүлж байна. Тэрээр 767 гоолтой.

    “Барселона” багийн довтлогч Лионель Месси тавдугаарт бичигдэж байна. Түүний дансанд 716 гоол бичигдээд байна.

    Роналду 2018 оны зун “Реал Мадрид”-аас “Ювентус” клубт элссэн. Шилжүүлгийн хэмжээ нь 117 сая еврогийн үнэтэй байсан бол энэ улиралд 35 настай довтлогч Италийн аварга шалгаруулах тэмцээний 30 тоглолтонд оролцон 30 гоол оруулсан (торгуулийн цэгээс 12), мөн 6 гоолын дамжуулалт өгчээ. Тоглогчийн клубтэй байгуулсан гэрээ 2022 оны зун хүртэл хүчинтэй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ