ДЭМБ:Дэлхий даяар вакцинжуулалт эхэлтэл 2021 оныг хүлээх шаардлагатай болж байна

2020-07-23

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр шинэ коронавируст халдварын эсрэг вакцин бүтээх үйл ажиллагаа идэвхитэй өрнөж байна хэмээн мэдээлсэн.

Тухайлбал хэд хэдэн вакцин эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтад байна. Хэрвээ вакцин амжилттай болбол, аюулгүй байдлыг хангасан гэх гэрчилгээ олгож, массаар үйлдвэрлэнэ. Гэхдээ вакцин бэлэн боллоо гэсэн ч дэлхий нийтийн хүртээл болгоход хугацаа шаардлагатай. Тиймээс 2021 он хүртэл вакциныг хүлээх хэрэгтэй болно.

Тэр хүртэл улс орнууд цар тахлын таслан зогсоох арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй юм. Үүний тулд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлж таслах боломжтой” хэмээн анхааруулсан гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ