• Шүүх:Б.Хурц нарт оногдуулсан хорих ялыг НЭЭЛТТЭЙ хорих ангид эдлүүлнэ

    2020-07-23

    Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, Э.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2020.07.22-ны өдөр дараах шийдвэрийг гаргалаа.

    Б.Хурц нарын есөн хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх заалтын дагуу гэм буруутайд тооцож тус тус ял оногдуулав.

    • Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялуудыг,
    • Шүүгдэгч Ү.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг,
    • Шүүгдэгч Э.Өлзийбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг,
    • Шүүгдэгч О.Бямбажавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус НЭЭЛТТЭЙ хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус хянан шийдвэрлэжээ.

    Харин эрүүдэн шүүсэн гэмт хэргийн хохирогч нар болох Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ХААЛТТАЙ дэглэмийн хорих ангид хоригдож байна. Тэдэнд тус бүр 20 жил хоригдох ял оноосон билээ.

    Эх сурвалж:Төв аймаг дахь шүүхийн тамгын газар

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ