• Хан-Уул дүүрэгт хадан хясаан дээрээс машинтайгаа унах гэж байсан иргэнийг аврах ангийнхан аварчээ

    2020-07-23

    Өчигдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн оршуулгын хойд хадан хясаан дээрээс 24 настай, иргэн Б машинтайгаа уналаа гэсэн дуудлагаар аврах ангийнхан цаг алдалгүй очиж аварчээ.

    Мөн Баянзүрх дүүргийн Үржүүлгийн гарамд 25 настай эрэгтэй усанд унаж живснийг осолдсон газраас нэг километрийн зайнаас олж цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Налайх дүүргийн Энгэр шандны задгай гэх газарт 11 настай хүүхэд живсэн дуудлагаар ес дэх хоногтоо эрэн хайж байгаа ч цогцсыг олоогүй байна.

    Өнгөрсөн долоо хоногт хоёр иргэн усанд осолдсон байна.

    Нийт иргэдэд үер, усны аюулаас сэргийлэхийг анхаарууллаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ