Хамт хөдөө явсан Энэтхэгийн элчин сайдын эхнэр хүмүүсийн хаясан хогийг түүгээд л байх юм, санаа их зовлоо..

2020-07-23

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өөрийн фэйсбүүк хаягнаа ийнхүү бичжээ.

” Хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Хур бороотой, зүлэг ногоо, цэцэг навч дэлгэрээд зуншлага сайхан байна. Монголчууд маань эх орноороо аялах дуртай. Тэр тусмаа дэлхий даяар коронавирус тархсан нь дотоодын аялал жуулчлалыг улам бүр нэмэгдүүлжээ. Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрийг хамарсан коронавирусээр өвдсөн хүний тоо унтаад босоод ирэхэд л 15 саяд хүрч, хорвоог орхисон нь 620 гаруй мянга болжээ. Хүн амын дунд халдвар гараагүй болохоор бид харьцангуй чөлөөтэй, хүссэн газраа хөл тавьж байна.

Харин энэ сайхан эрх чөлөөгөө эдлэхдээ эх байгалиа хайрлаж хамгаалахаа мартаад байна.

БҮГДЭЭРЭЭ ХОГГҮЙ САЙХАН АЯЛЦГААЯ!

Энэтхэгийн элчин сайд, гэр бүлтэйгээ бидэнтэй хөдөө явсан .

Эхнэр нь бусдын хаясан хогийг түүгээд л байх юм. Санаа их зовлоо.

Бүгдээрээ гадны хүмүүсээс дутуу эх нутгаа хайрлана гэж үү дээ” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ