• Шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад ГУРВАН жилийн хорих ял оноолоо

    2020-07-22

    Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдөр үргэлжилж, өнөөдөр дууслаа.

    С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарын есөн хүнийг шалгаж эхэлсэн юм.

    Шүүхээс Б.Хурц нарыг хохирогч Б.Содномдаржаа, Т. Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн гэм буруутайд тооцжээ.Улмаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцад гурван жилийн хорих ял оноолоо.

    Б.Хурцаас гадна нэр холбогдсон найман хүний зургаад нь хорих ял оногдуулсан бол хоёрыг нь цагаатгажээ.

    • Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял
    • Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарт хоёр жилийн хорих ял
    •  ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноов.

    Харин С.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь нарыг цагаатгахаар шийдвэрлэжээ.

    Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэний зүгээс үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж үзэж байгаагийн улмаас давж заалдах шатанд гомдол гаргана гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • хэрэг алга даа наад хоёр хэлмэгдэж байгаа хүнээ хурдан суллаач  хохирсон хохирлыг нь наад хурцийн багийнхнаар гаргуулах хэрэгтэй. Хөрөнгийг нь хурааж авах хэрэгтэй. Аягүй бол дав  заалдаад  хүчингүй болголоо гээд гараад ирнэ. Яахаараа монгол улс ийм худал хуурмаг юмаар дүүрсэн байдаг байнаа. Төрийн ажил хийж байгаа хүмүүс ч гэсэн шудрагаар ажиллаж болдоггүй юм байхдаа 

    • Эрүүдэн шүүх гэдэг ийм хямдхан юм бол байж байхаар юм бишүү. Гол нь яах гэж ийм асуудал болов.Энэ ажлыг хэн хийлгэж хэргийг эзэнтэй болгох гэв. Эцсийн дүндээ бүлэг алуурчдын ажил бишүү. Ернь цагдааг цагдаагаар ч гэдэг юмуу хууль хүчний хэрэгийг ард түмний санал болгосон шүүгчид шүүж баймаар юм бишүү

    • Хэлмэгдсэн  хүмүүс  нь 4 жил  ял  эдэлж  зовож бна хиисэн хүмүүс  нь3 жилийн  ял авсан  бна энэ яамар  учиртай юм бэ   шударга  хууль  хэрэгтэй   ЯАГААД  АРД ТҮМЭНД ХАРИЛАХ  БХ 

    • Энэ шүүхийнхэн яаж шүүгээд бдаг юм бэ???!!!! гэм буруутай гэсэн мөртлөө 3хан жилийн ял  Одоо тэгээд давж заалдаад ялгүй.Нөгөө  хүмүүс нь хохироод үлддэг ямар хачин хууль вэ?!!! Ажилаа хийж бна гж яг яст мэлхий шиг хэдэн 10жил бно.Тэгж бснаа гэнэтхэн1жил хорих Ямарч бсан хууль ажилаа сайн мэддэггүй л юм шиг бна хахуулдаа авчихаад жүжиг тавьчих юм.

    • хаанаас гуйж ирсэн 3 жил болоо 2.хүний амьдралыг сүүрүүлсэн новшнуудыг насаар нь хориод өгөхгүй хууль гэж гууль болсон улс юмаа 

    • Хамгийн гол нь Чимгээ Содномдаржаа нар С.Зоригын алуурчид мөн үү?! Биш юм бол яагаад ялыг нь цагаатгахгүй байгаа юм бэ?! Мөн юм бол илрүүлсэн хүмүүс нь яагаад яллагдаад байгаа юм бэ?! Захиалагчид нь яагаад одоо болтол зарлагдахгүй байгаа юм бэ?!!! Энэ хэрэг20-гаруй жил болсон хэрэг?! Илрүүлэхэд маш хүнд төвөгтэй байсан байж таарна! Мэргэжилийн алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй! Гэхдээ гол нь хэргийг ямар нэг аргаар илрүүлсэн нь тэгээд буруутай болж байна уу?! Алуурчдыг шаардлагатай бол ямар ч аргаар илрүүлж болно! Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ байдаг?!!

      • Эрүүдэн шүүвэл хээнч нугарч юу ч хамаагүй юмыг хүлээн зөвшөөрдөг гэсэн.энэ тэгээд зөв арга юмуу.эргүү гөлөг вэ

    • Төв аймгийн шүүх чөдрийн морьны хэрэгт ч ийм ял өгөхгүй дээ прокурор эсэргүүцэл бичиж ерөнхийлөгч Ч Амарболд тэргүүтний цолыг хураадах шигээ Б.Хурцын генерал цолыг хураах биз 

    • өө хөөрхий ийм хуультай оронд юу л юу хийх юм байна л даа  3 хан жил үү  язгануулаад л гарна гай л байна дэлгүүр ажиллуулна  хараарай тоглоно инээнэ 

    Холбоотой мэдээ