• Мадонна Орост тоглохдоо ижил хүйстнийг сурталчилсан хэмээн 1 сая доллараар торгуулж байснаа ярьжээ

    Гэхдээ тэр үүнийг төлөөгүй.

    Түүний хэлснээр, 2012 онд Санкт-Петербургт болсон концертын үеэр ЛГБТК+ эрхийг дэмжээд торгуулжээ.

    Дуучин Мадонна нийгмийн сүлжээгээр Оросын эрх баригчид түүний 2012 онд болсон тоглолтын үеэрх гей сурталчилгааг 1 сая доллараар торгосон гэж мэдэгджээ.

    “Би 8 жилийн өмнө Санкт-Петербургт тоглосон концертын үеэр энэ явдал болсон” гэж Мадонна бичжээ.

    “Би дэлхийгээр аялж байхад, хүмүүс тэсвэр тэвчээргүй байх тусам өөр хүмүүс гэж харагддаг хүмүүс улам бүр айж байгааг би харж байна. Гэхдээ бид үүнийг өөрчилж чадна. Бид хүч чадалтай. Хүчирхийллээр үүнийг шийдэх ёсгүй. Үүнийг бид хайраар дамжуулан хийх ёстой” гэж дуучин тухайн үед хэлжээ.

    Үзэгчид солонгын өнгөт далбаагаа өргөж, Мадоннагийн үгийг дэмжжээ. Бичлэг дээрээ Мадонна торгуулийг хэзээ ч төлөөгүй гэдгээ тодотгожээ.

    Санкт-Петербургт Мадоннагийн тоглолт 2012 оны 8-р сард болсон бөгөөд Санкт-Петербург хотноо гей сурталчилгааг хориглосон хууль батлагдсаны дараахан болжээ.

    Ардын зөвлөлийн хөдөлгөөн ба Оросын иргэдийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид дуучин болон түүний тоглолтыг зохион байгуулагчдыг шүүхэд өгөх гэж оролдсон байна. Тэд дуучныг гомосексуализм болон педофилийг сурталчлах, мөн итгэгчдийн сэтгэлийг гутаан доромжилсон хэрэгт буруутгаж, 333 сая рублийн нөхөн төлбөрийг нэхэмжилжээ. Гэсэн хэдий ч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ