• ЦЕГ-ын даргаар Ж.Болд, МХЕГ-ын даргаар Т.Гантулгыг, ШШГЕГ-ын даргаар Д.Загджавыг томилжээ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг томилжээ. 

    Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ.

    Мөн Бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ