• “Тусгаарлалтад байсан хүмүүстэй хамт кароекедэж, хавьтал болсон ажилчдыг тусгаарласан”

    2020-07-22

    Баянбуурал амралтад тусгаарлагдаж байсан Австралиас ирсэн гурван иргэдтэй хавьтал болсон тус амралтын газрын ажилчдыг тусгаарлажээ. Ажилчдын хувьд эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүстэй хавьтал болж, хамт кароекед орсон байна.

     ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Австралиас ирж, Баянбууралын амралт дээр  21 хоногийн тандалт, тусгаарлалтад байсан хүмүүс тэндхийн ажилчидтай хавьталд орж, кароекед орсон гэх мэдээлэл байгаа.

    Тэнд 12,13 хүн тусгаарлагдсан.

    Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүстэй хавьтал болсон хүнийг 5-6 хоногийн дараа шинжилгээнд хамруулах ёстой. Өнөөдөр шинжилгээ авна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хатуу  арга хэмжээ авах хэрэгтэй бас амаралтыг нь хаах хүртэл хариуцлага тооц улс эх орон ард түмнээ бодохгүй амин хувиа бодсон  юмнууд вэ улс орон ард түмэн нь чадлынхаа хирээр зүтгэж байхад  хэлэх үг алагаа

    Холбоотой мэдээ