
Грекийн шүүх Оросын хоёр далайчинд тус бүрд нь 253 жилийн хорих ял оноосон гэж ТАСС агентлаг Хүний эрхийг хамгаалах Олон улсын хорооны Оросын салбарын дэд ерөнхийлөгч Иван Мельниковын үгнээс иш татан мэдээлэв.
ДалайчиН Константин Семенов, Иван Возниковцев нар хууль бус шилжилт хөдөлгөөн, хүний наймаа зохион байгуулсан, мөн Грекийн хилийг хууль бусаар давсан гэж буруутгагдаж байсан гэж Мельников мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, хууль бус цагаач бүрт 7-12 жилийн хорих ял оноож, бусад гэмт хэрэгт шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байна гэж тэрбээр хэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
253 жил насалдаг хэн байдгийн .ёстой солиорол юмаа.