• А.Амбасэлмаа:Нэг хоногт дээд тал нь 2,000 хүнд коронавирусын шинжилгээ хийх боломжтой

    2020-07-22

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдрийг хүртэл 14,207 хүнд шинжилгээ хийснээс 287 тохиолдлыг илрүүлсэн байна. Эдгэрсэн 213 тохиолдлоос сувиллын ажиглалтад 36, гэртээ 51, ажиглалт тандалтын хугацаа дууссан 124 хүн байна.

    15 улс орноос ирсэн иргэдээс батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. 104 буюу 36.2 хувь нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн зорчигчдод илэрсэн байна. Насны хувьд 6-80 хүртэлх насны хүмүүс халдварт өртсөн байна.

    20-24 насны 124 буюу нийт өвчлөлийн 39 хувьийг эзэлж байгаа.

    Архаг, хууч өвчтэй 48 хүн эмчлэгдээд гарсан байна. Вирусын шинжилгээг зургаан лабораторид хийж байгаа.

    Хоногт 1400-1600 хүний шинжилгээ, дээд тал нь 2000 хүний шинжилгээ хийх боломжтой” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ