• Д.Нямхүү:Эдгэсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах чадвартай эсэхийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна

    2020-07-22

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Вирус бол тайлагдаагүй, дэлхий даяараа судалж байна. Эмчлэгдээд гарсан хүмүүсээс дахин вирус илэрч байгааг судалж байна. Гуравдугаар сард БНСУ-д эмчлэгдээд гарсан 100-аад хүнээс дахин вирус илэрснийг мэдээлж байсан. Эмнэлгээс гарсны дараа бусад хүмүүст халдвар тараагаагүй хэмээн мэдээлсэн. Яг үүнтэй адил юм манай улсад тохиолдож байна. Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь биднийг гайхшруулж байгаа. Эдгэрсэн хүмүүс цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа учраас бид сувиллын ажиглалтын хугацааг зарим тохиолдолд сунгаж байгаа.

    Вирусын эсрэг бие үүсдэг гэж би өмнө нь тайлбарлаж байсан. Эсрэг биеийн хэмжээ өндөр байх тусам хамгаалах чадвар өндөр байнагэсэн үг. Эмчлэгдээд гарсан хүнээс илэрч байгаа тэр вирус амьд уу эсвэл үхсэн вирус илрээд байна уу гэдгийг дэлхий дахинаа тиог тогтоож чадаагүй байна.

    Вирусын тоо буугаад, эсрэг биетийн өндөр байх тохиолдолд эдгэрлээ гэж үздэг. Зарим өвчнүүд дээр өвчний вирус устахгүй, идэвхгүй болох үйл явцыг эдгэрэх гэж дүгнэдэг. Вирус ор сураггүй 0 болоод алга болдог зүйл байхгүй, ДОХ-ын вирус ч үүнтэй адилхан” гэдгийг тайлбарлав.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ