• “Коронавирусын хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст дархлаа сул тогтож байна”

    2020-07-22

    Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “Калифорнийн Их сургуулийн эрдэмтэд хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст тогтсон дархлаа богино хугацааны дараа арилж байгаа бол хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн дархлаа харьцангуй сайн байгааг тогтоожээ. Тус сургуулийнхан уг судалгаандаа 33,000 хүнийг хамруулсан байна.

    Энэтхэгийн Дели хотын нэлээн олон тооны оршин суугчдыг эсрэг бие илрүүлэх шинжилгээнд хамруулан судалж тус хотын хүн амын дөрөвний нэг нь коронавируст халдвар авсан байсныг тогтоожээ.

    Сүүлийн 24 цагт ОХУ-д 5,842 хүн халдвар авсан нь сүүлийн 3 сард бүртгэгдсэн хамгийн бага тохиолдол болж байгаа юм. Манай хил залгаа бүс нутгуудад халдвар нэмэгдэх хандлагатай байна.

    Манай улсын хувьд өчигдөр 333 хүн ажиглалтад шинээр орж, 80 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар нийт 3,395 хүн ажиглалтад байна.

    Сүүлийн 24 цагт 119 дугаарт 180 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйснээр гадаадаас дөрвөн иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ