Б.Хурц нарыг шүүж байхад нөгөө Ж.Батзандан, Л.Болд нар хаачив аа

Төв аймгийн шүүхэд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хүмүүст холбогдох хэргийг 5 дахь өдрөө шүүж байна. Тэднийг С.Зоригийн хэргээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдорж нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ийнхүү шүүж байгаа билээ.

Өнгөрсөн жил Б.Хурц нарыг шүүж байхад идэвхтэй байж, тэднийг заавал яллуулахаар зүтгэдэг байсан нөхдүүд тухайлбал ШИНЭ-ийн Ж.Батзандан, Л.Болд нарыг хаачив хэмээн сураглах хүмүүс бишгүй л байна.

Мань нөхдүүд энэ удаа дуугарахгүй байгааг гайхсан хүмүүс, сонгуулийн шоу хийж байсан байна. Үнэхээр энэ хүмүүсийг хэлмэгдсэн, хэлмэгдүүлсэн гэж үзэж байсан бол эдүгээ ч тэмцэж байх ёстой гэлцэж байгаа юм.

Үнэхээр ч сонгуульд зортулж тэмцэж байсан хэрэг үү гэдэг одоогоор тодорхойгүй л байна.

Ж.Батзандан, Л.Болд нар сонгуульд ялагдсан ч Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ дэд сайдын зөөлөн суудалд залраад байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ