• Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргалаа

    Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн.
    Тэгвэл Э.Оюунболд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлжээ.

    Э.Оюунболдын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

    Гэхдээ шүүхээс гаргасан нэг өөрчлөлт нь барилдах эрхийг нь хоёр жилээр биш нэг жилээр хасах шийдвэр байлаа. Нэг жилээр хасах болсон нь өнгөрсөн хугацаанд маргасан хугацааг харгалзсан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ