• Бэйлийн төлөөлөгч: Гарет “Реал Мадрид”-ыг орхихгүй

    “Реал Мадрид”-ын жигүүрийн довтлогч Уэльсийн хөлбөмбөгчний агент Жонатан Барнетт түүнийг Мадридын клубээс гарах бодолгүй байгаа гэж мэдэгджээ.

    “Гарет дажгүй байна. Тэрбээр “Реал Мадрид”-тай байгуулсан гэрээний дагуу дахиад хоёр жил тоглох үлдлээ. Тэр Мадридад дуртай, тэр хаашаа ч явахгүй. Бэйл багийн бусад тоглогчийн адил сайн хэвээр байна. Зидан ижил төстэй үзэл бодолтой байгаа. Мэдээжийн хэрэг, янз бүрийн клубууд Гаретийг сонирхож байгаа боловч дэлхий даяар түүнийг авах боломжтой клуб бараг байхгүй. Гарет “Реал Мадрид”-ыг орхихгүй” гэж Барнеттын хэлснийг ВВС иш татав.

    Сануулахад, өмнө нь фанатууд нь Бейлийг “Реал Мадрид”-ын 2019/2020 оны улирлын хамгийн муу тоглогч хэмээн хүлээн зөвшөөрч байсан. Испанийн аварга шалгаруулах тэмцээний одоогийн улиралд тэрээр 16 тоглолтод оролцож 2 гоол оруулж, 2 дамжуулалт өгсөн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ