• Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ

    ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилнэ.

    Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм.

    Уг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт буюу долдугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Эхний өдрийн шүүх хуралдаанд С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ