• 2020 онд France Football нь Алтан бөмбөг /Ballon d’Or/ шагнал өгөхгүй байхаар шийджээ

    France Football вэбсайтдаа 2020 оны төгсгөлд Алтан бөмбөг /Ballon d’Or/ олгохгүй байх шийдвэрээ зарлажээ. Шилдэг хаалгач, шилдэг залуу тоглогч, шилдэг хөлбөмбөгчний шагнал зэрэг бусад шагналууд нь эзэнгүй үлдэнэ.

    Энэхүү алхамыг хийх болсон гол шалтгаан нь коронавирусын тахал өвчний улмаас энэ оныг өмнөх жилүүд шиг үнэлэх боломжгүй болсных юм. Учир нь бүх улс оронд улирал эхлэхгүй байна. Тиймээс ялагчийг сонгоход объектив байдал алдагдах болно.

    Түүнчлэн шагналын ялагчийг тодорхойлох ёстой байсан сэтгүүлчдэд асуудал тулгарч байна. Тэдний зарим нь жилийн шилдэг хөлбөмбөгчийг сонгохоос илүүтэйгээр тахлын үеэр хувийн асуудалдаа анхаарлаа төвлөрүүлж магадгүй юм.

    Ийнхүү 1956 оноос хойш анхны Алтан бөмбөггүй жил болж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ