Улсад 28 жил ажилласан дэд сайд С.Баатаржав 470 сая төгрөгийн хоёр орон сууцтай

2020-07-20

ЦЕГ-ын даргаас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болсон С.Баатаржав нь Цагдан сэргийлэхийн дээд сургуулийг төгссөн. Ажлын гараагаа 1990 онд Төв аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар эхэлж, улмаар 2017 оноос ЦЕГ-ын дарга, дотоод цэргийн командлагчаар томилогдон ажилласан. Төрийн албанд 28 жил ажиллаж буй түүний хувьд 470 сая төгрөгийн хоёр орон сууц, 29 сая төгрөгийн газартай. Харин машин, мал байхгүй.

2017 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажилласнаас хойш нэг жилийн хугацаанд өөрийнх нь орлого 32 саяар өсөн нэмэгджээ.

  • Өөрийн орлого: 44,470,880 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 15,199,750 төгрөг
  • Орон сууц барилга, байгууламж: 470,800,000 төгрөгийн 2 орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: Байхгүй
  • Мал аж ахуй: Байхгүй
  • Газар: 29,000,000 төгрөг
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 80,000,000
  • Хадгаламж: 14,971,070 төгрөг
  • Зээл: 64,000,000
  • Компани, нөхөрлөл, хоршоонд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК-ийн 3216ш хувьцаа

Эх сурвалж:Xacxom.iaac.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ