• Хэрлэн голд эцэг, эхтэйгээ байж байгаад осолдсон хүүг эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна

    2020-07-20

    ЦЕГ, НОБГ, НЭМГ, ЗӨСҮТ-өөс хамтран тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Үер, усны улмаас амь насаа алдах тохиолдол их байна.

    Хэрлэн голд эцэг, эхтэйгээ байж байгаад осолдсон хүүг долоо дахь өдрөө гэр бүлийн хүсэлтээр эрэн хайх ажлыг үргэлжилж байна.  Эцэг, эхийн хараа хяналт маш чухал байна.

    Харин гал түймрийн аюул харьцангуй бага байна. Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн ихэнхи шалтгаан нь ил гал түлсэн болон цахилгааны аюулгүй байдлаа хангаагүйгээс болж байна. Тиймээс иргэд та бүхийг ил гал түлэхгүй байх, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг хүсье” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ