• Манай улстай хиллэдэг БНХАУ-ын Өрөмч хотод дайны үеийн ОНЦ байдал зарлажээ

    2020-07-19

    Манай улстай хиллэдэг Хятадын Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутгийн Өрөмч хотод коронавирусын халдвар эргэн бүртгэгдэж эхэлсэнтэй холбогдуулан дайны үеийн онц байдлын зэрэг зарлажээ.

    Тус хот нь нийт 3.5 сая хүн амтай. Сүүлийн хэдэн сарын хугацаанд өнгөрөгч лхагва гарагт анх удаа коронавирусын тохиолдол бүртгэгдэж, хотоос орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон юм.

    Харин бямба гарагийн байдлаар нийт тохиолдол өссөн дүнгээр 30-д хүрчээ. Бүс нутгийн хэмжээнд долоо хоногт бүртгэгдсэн нийт тохиолдлын 23 нь шинж тэмдэггүй тохиолдол бөгөөд дахин 269 хүн эмчийн хяналтанд байгаа аж. Өчигдрийн хувьд БНХАУ-ын эх газарт шинээр бүртгэгдсэн 16 тохиолдлын 13 нь Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт бүртгэгджээ.

    Албаныхны мэдээлснээр Өрөмч хотод дайны үеийн онц байдал зарлаж, хоёр болон түүнээс дээш хүн хамарсан бүх үйл ажиллагааг зогсоогоод байна.

    Эх сурвалж:Bbc

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ