• Я.Содбаатар:Гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг ил тод болгох менежментийн өөрчлөлт хийнэ

    2020-07-18
    Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад байгаа иргэдээ татан авчрах ажил үргэлжилж байгаа. Тэгвэл гадаадаас иргэдээ татан авах үйл ажиллагааг ил тод болгож өөрчлөхөөр болсон тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
    Иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна.
    Иймд татан авалтын үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох менежментийн өөрчлөлт хийхээр болжээ.
    Үүнд гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах, Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах, иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж, ажиллах аж. Иргэд УОК-ын ШШ-ын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол мэдээлэл өгөх боложмтой аж.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Hvv maani turk ulsad hvndhen b.a ajil torolgvi bi shuurhai shtawd orogdol ogson nadad yamar neg hariu ireegvil b.a ar owriin haalaggvi mani metiin orogdol hoishlogdood baidgiin bishvv

    Холбоотой мэдээ