• Говь-Алтай аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол тарваган тахлын халдвар аваагүй нь тогтоогджээ

    2020-07-18

    Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд аавынхаа агнаж ирсэн тарваганы махнаас идсэн 16 настай хүү тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан. Тэгвэл хурдавчилсан сорил болон PCR шинжилгээгээр тухайн хүү нь тарваган тахлын халдвар аваагүй болох нь тогтоодсон талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлээ.

    Мөн Ховд аймагт зургаан настай хүү алсан тарвагатай тоголж байгаад халуурлаа, тууралт гарсныг хурдавчилсан сорьлоор шинжлэхэд мөн адил сөрөг гарчээ.

    Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлаар өвчилсөн 27 настай хүний биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ