• Зорчигч нар цагдаад шалгуулахдаа бүсээ зүүгээд, буцаагаад тайлчихдаг нь амь насаараа хохирох эрсдэлийг улам нэмэгдүүлж байна

    2020-07-17

    Нийслэлийн Онцгой комисс хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар Замын хөдөлгөөн болон түүний осол эндэгдэл, тарваган тахлын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд нийт хөдөлгөөнд оролцогчдод хамгаалах бүсээ тогтмол зүүх байхыг анхаарууллаа.

    Тэрбээр “Баяр наадмын өдрүүдээр хүний амь нас хохирсон 16 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. 16 тохиолдлын хоёр нь явган зорчигч байсан бөгөөд Налайх дүүрэгт дайруулж, амь насаараа хохирсон. Эдгээр явган зорчигчид нь шөнийн 03:00-04:00 цагийн үед хөдөлгөөнд оролцож явж байгаад мөргөгдөж, амь насаараа хохирсон.

    16 тохиолдлын тав нь явган зорчигч дайрагдах, 11 нь онхолдох хэлбэрээр зам, тээврийн осол гарсан байна. Онхолдох хэлбэрээр гарч байгаа ослын шалтгаан нь хурдтай холбоотой. Онхолдох үед 15 хүний амь нас хохирсон. Зорчигч нар хамгаалах бүсээ цагдаад шалгуулахдаа зүүгээд, тайлчихдаг явдал нь алсын замд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл болоод байна. Автомашин онхолдож байх үед зорчигч нар цонхоор шидэгдэж, амь насаараа хохирох тохиолдол их байна.

    Орон нутагт 23 хүн амь насаараа хохирсон.

    Орон нутагт бүртгэгдсэн ослыг авч үзвэл тавд нь жолооч амь насаа алдсан бол 15 зорчигч, гурван явган зорчигч амь насаа алдсан байна. Аймгаар нь авч үзвэл Завхан аймагт долоо, Төв аймагт дөрвөн хүний амь нас эрсэдсэн байна” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ