
Нийслэлийн Онцгой комисс хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар Замын хөдөлгөөн болон түүний осол эндэгдэл, тарваган тахлын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах дараахь мэдээллийг өглөө.
“Говь-Алтай аймагт тусгаарлагдсан хүүгийн гэрийнхэн тэнд бэр гуйх ажлаар очсон хүмүүст орон нутгийн хүмүүс тарвага агнаж, дайлсан.
Улмаар Эрдэнэ сумын эмнэлэгт 15 настай хүү халуурсан байдалтайгаар тусгаарлагдсан. Сорьцыг өнөөдөр өглөө 10:25 минутад ЗӨСҮТ-д авчирсныг шалгаж байна.
Тэнд тарваганы мах идсэн, хавьтал болсон хүмүүс хоёр машинтай Улаанбаатар, Эрдэнэт хот руу чиглэн явж байсан. Тэр хүмүүсийг Баянхонгорт зогсоож, тусгаарласан.
Нийслэл хот руу түүхий тарваганы мах тээвэрлэгдэн орж ирэхээс сэргийлэх нь хамгийн чухал байна. Нийслэлийн постууд дээр тавигдах хараа, хяналтыг сайжруулах нь хамгийн чухал байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Бэрийг яасан балай гуйдаг газар вэ.