• ТЦА:Маргаашнаас эхлэн нийслэлээс гарсан 231 мянган тээврийн хэрэгсэл буцаж орж ирэх төлөвтэй байна

    2020-07-17

    Нийслэлийн Онцгой комисс хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар Замын хөдөлгөөн болон түүний осол эндэгдэл, тарваган тахлын талаар хэлэлцэж байна.

    Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд энэ үеэр ” Энэ жил баяр наадмын үеэр 231 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс гарснаас 160 мянга нь баруун аймгууд руу явжээ.

    Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцдог 350 орчим мянган тээврийн хэрэгслийн 230 орчим мянга нь баяр наадмын өдрүүдээр хөдөө, орон нутаг руу явсан байна.

    Эдгээр автомашинууд энэ амралтын өдрүүдэд буцаад нийслэл рүү орж ирэх төлөвтэй байна.

    Автомашин онхолдож байх үед зорчигч нар цонхоор шидэгдэж, амь насаараа хохирох тохиолдол их байна.

    Зөвхөн цагдаад торгуулахгүй байх зорилгоор зүүчихээд тайлах нь авто замын ослын үед амь нас хохирох гол эрсдэл болж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Шудрага, ухаантай удирдлага, төр засагтай байсан бол  30 жилийн хугацаанд орон нутаг руу гол чиглэлүүдэд төмөр зам барих байж дээ…   залуус японы акталсан хуучин лаазны материалаар хийсэн машин  унаж  үхэж үрэгдэхгүй байлаа 

    Холбоотой мэдээ