• Хөвсгөл нуурын усанд шар усны үер орж байгаагаас бохирдсон мэт харагдсан бололтой

    Хөвсгөл нуурын хэсэг газар бохирдсон нь аялал жуулчлалын компаниуд бохироо асгасантай холбоотой гэх мэдээлэл   сошиал орчинд тархсан. Уг мэдээллийн дагуу  Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллажээ.

    Тэд энэ мэдээллээ фэйсбүүктээ хуваалцсан байна. Ажлын хэсэг ажиллах үед Хөвсгөлийн БЦГ-ын Балчирганат гэх газарт уулын голын шар усны үер орж байгаа нь тогтоогдсрон байна. Уг байдлыг газар дээр нь тодруулан баримтжуулан нуурын ус, голын уснуудаас дээж авч, булингар бохирдлыг тодорхойлоход бохирдол илрээгүй гэнэ.  Усны шинжилгээний албан ёсны хариу маргааш буюу 7 сарын 18-ны өдөр гарах аж.

    Энэ мэдээллээс харахад Хөвсгөл нуурын усанд уулын шар усны үер орж байгаагаас бохирдсон мэт харагдаж байгаа бололтой.

    Фэйсбүүк дэх уг мэдээллийг ЭНД-ээс уншина уу.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ