Говь-Алтайд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хавьтлуудыг Баянхонгор аймагт тусгаарлажээ

2020-07-17

Говь-Алтай аймгийн Жаргалант суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараахь мэдээллийг өглөө.

Тэрээр “Аавынхаа агнаж ирсэн ирсэн тарваганы махыг идсэн. Идсэнээс хоёр хоногийн дараа халуурч, хоолой өвдсөн зовиуртай сумынхаа эмнэлэгт ирсэн. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзэн аймгийн Зоонозын баг очиж ажиллан, эхний хавьтлуудыг  Баянхонгорт тусгаарласан. Тэдгээр хавьтлууд нь Эрдэнэтийн хүмүүс бөгөөд тэр айлд байж хавьтал болсон, тарваганы мах идсэн өгүүлэмжтэй байгаа.

Өнөөдөр 11:00 цагийн үед сорьц Улаанбаатар хотод ирсэн. Эхний орон нутагт хийсэн шинжилгээгээр сөрөг гарсан. Гэхдээ PCR шинжилгээгээр баталгаажуулахаар сорьцыг авч ирсэн. Шинжилгээний хариу өнөөдөр оройдоо багтаад гарна” гэв.

Иргэдэд тарвагатай харьцахгүй, тарваганы мах, түүхий эдийг хэрэглэхгүй байхыг дахин анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ